НҮҮРНИЙ БҮТЭЦ
НҮҮР ЦЭВЭРЛЭГЭЭ
Нүүрээ хүйтэн усаар угаавал сайн гэдэг үнэн үү?
Хүйтэн усаар нүүрээ угаавал арьсны тослог багасдаг нүхжилт агшдаг гэдэг боловч үнэн хэрэгтээ тухайн үедээ багасгаж байгаа мэдрэмж л өгдөгөөс цаашгүй, Иймд бүлээн усаар угаах нь хамгийн зөв арга.
Гуужуулагч хэрэглэхэд арьс нимгэрдэг үү?
Гуужуулагч нь арьсны гадаргуу дээрх бохирдлыг цэвэрлэж, үхсэн эд эсийг зайлуулдаг. Ингэснээр харин ч арьс шинээр нөхөн төлжих явц хурдасдаг. Гэхдээ хэт олон удаа, эсвэл ойрхон гуужуулаад байвал арьс эмзэгших, хуурайшилт үүсэх магадлалтай.
Нүүрээ сайн үрж угаах сайн уу?
Нүүрний арьсаа ялангуяа нүдний орчмыг зөөлөн цочроохгүй дотроос гадагш чиглэлтэй зайлах маягаар угаах хамгийн зөв арга шүү.
Арьсны онцлогт тааруулан гуужуулах
- Тослог арьсыг 7 хоногт 2-3 удаа
- Хуурай арьс хамар дух эрүүний хэсгийг голлон 7 хоногт 1 удаа
- Холимог арьс U хэсэг нь хуурай, T хэсэг нь тослог төрлийнх нь их байдаг 7 хоногт 1-3 удаа
Хөөсрүүлж байгаад угаавал нүхжилт ихтэй байсан ч сайн цэвэрлэгддэг, мөн зориулалтын сойз хэрэглэвэл бүр сайн. Нүүрэнд цочрол өгдөггүй савангаар будагны үлдэгдэл бохирдлоо цэвэрлээд байгалийн охь болсон бүтээгдхүүн хэрэглэж арьсаа баярлуулцгаая.
Post a Comment